Дагах
TUSGAAR
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд
No Result
View All Result
Tusgaar.mn
No Result
View All Result
Home Онцлох

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХИЙН ТОВЧ ХУРААНГУЙ

admin by admin
June 5, 2023
in Онцлох
0
305
SHARES
2.3k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монгол нутаг эрт цагт: Монгол нутагт 750 мянган жилийн өмнөөс хүн нутаглажээ. Хуучин чулуун зэвсгийн доод үед холбогдох бууц суурин Баянхонгор аймгийн Баянлигийн Цагаан агуй, мөн аймгийн Өлзийт сумын нутаг Уран Хайрхан уул, Дундговь аймгийн Ярх уул, Өвөрхангай аймгийн Мойлтын ам, мөн аймгийн Богд сумын нутаг Арц Богд уул, Өмнөговь аймгийн нутаг Оцон Мааньт, Баянзаг зэрэг газруудаас олджээ. Эдгээрээс хамгийн эртнийх нь Баянхонгор аймгийн Цагаан агуй, Уран хайрханых бөгөөд 750000 жилийн өмнөх холбогдох юм. Монголчуудын эртний өвөг дээдэс Төв Азийн өргөн уудам нутагт түрэг, хамниган угсааны нүүдлийн угсааны олон аймагтай зэрэгцэн оршиж иржээ. Монгол нутагт байсан хамгийн эртний аймаг МЭӨ 2000 жилийн тэртээд Синьюй, МЭӨ 1500 жилийн тэртээд Гуйфан, Ейфан, МЭӨ 1000-300 жилийн үед Кунь, Хүнь, Цюанжу ди зэрэг нэрээр хятадын түүхийн шаштирт тэмдэглэгджээ. Тэдгээр нь хүн ам олонтой хүчирхэг аймгууд байсан ажээ.

Их Монгол Улс: XI-XII зуунд Монгол угсааны олон аймгууд нь тус тусдаа эзэн ноёнтой, өвөр хоорондоо үргэлжийн дайн тулаантай, тархай бутархай оршиж байв. Эдгээр аймгийн эрхэлж буй аж ахуйгаар нь талын ба ойн аймгууд гэж ялгадаг байжээ. Хамаг Монгол, Татар, Хэрэйд, Найман, Мэргэд, Жалайр, Онгууд зэрэг аймгуудын тэмцэл дундаас Хамаг Монгол аймгийн Тэмүүжин товойн гарч 1189 онд Хамаг Монгол аймгийг нэгтгэн, 1206 онд Чингис хаан бүх Монгол туургатныг төрийн нэгэн жолоонд оруулж, улсын нэрээ Их Монгол улс хэмээн тунхаглан зарлажээ. Их Монгол улс байгуулагдсанаар Монгол угсаатан бүрэлдэж Монгол хэл бичиг, соёл дэлгэрэн хөгжих нөхцөл бүрэлдсэн билээ. Чингис хаан түүний залгамжлагчдийн явуулсан аян дайны дараа Монгол улс зүүн тийш Дорнод, Хятадын тэнгис, өрнө зүг Баруун европ хүрч Ази Европын өргөн уудам нутгийг хамарсан том эзэнт гүрэн болон тогтжээ. Тийнхүү Монгол гүрэн дэлхийн хамгийн том хүчирхэг гүрнүүдийн нэгэнд тооцогдож, дэлхийн худалдаа харилцааны бүхий л зам Монголын нийслэл Хархорум хотыг дайран өнгөрч, Францын Людовик хааны элч, Гүрж, Армяны хан хөвгүүд, Оросын вангууд, Хятадын түшмэд, харийн жуулчдын хөл татрахгүй болжээ.

Юань гүрний үе: Монголын эзэнт гүрний сүүлийн хаан Мөнхийг 1257 онд тэнгэрт халимагц Монголын эзэнт гүрэн рос Кипчакийн талыг хамарсан Алтан ордны улс, Иран, Иракийн нутгийг эзэлсэн Ил хаадын улс, Дорнод Туркэстан, Узбэкийн нутгийг хамарсан Цагаадайн улс, Монгол, Хятадын нутгийг хамарсан Юан улс болон задарчээ. Монголчуудын хийсэн аян дайн нь Монголын олон овог аймгийг дэлхий даяар сахин сарниулж, эзлэн авсан газар орон, хут сууриныг ихээр сүйтгэсэн зэрэг сөрөг нөлөөтэй хэдий ч Ази, Европын хоорондын харилцаг өргөтгөж өрнө дорно хоёрыг урьд хэзээ ч байгаагүйгээр холбон өгчээ.

Related articles

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Парламентын 13 эмэгтэй гишүүн буюу нөхрөө хуурсан, улсын мөнгөөр сурч зээлээ тэглүүлсэн, нүүрсний хэрэг, хатан ижийд өргөмлөгдөж зайсангаас хүртэл утаа үнэртсэн нь

Юань гүрний дараах үе: 1368 онд Монголын Юан улсыг хятадын Мин улс түлхэн унагамагц Монголын хаан Бээжингээс Монгол нутаг усандаа иржээ. XIV-XVII зууны Монголчуудын феодализм хэдий цэцэглэн хөгжиж байсан боловч улс төрийн хувьд бутарч Зүүн Монгол, Баруун Монгол (Ойрад) хэмээн хоёр хуваагджээ. XVI зууны сүүлчээр Монгол нь Ар Монгол (Халх Монгол), Өвөр Монгол болон дотроо хуваагджээ. Тэр үед Монголчууд өөр хоорондоо тасралтгүй дайн дажинтай байсан агаад нэгэн үе Ойрад Монгол нь Зүүн Монголыг, Зүүн Монгол нь Ойрад Монголыг захирч явжээ. Гэвч Зүүн Монголчууд нь илүү давамгайлж байсан байна.

Манжийн эрхшээлийн үе: XVII зууны эхэн үед Амар Мөрний саваар нутагладаг нүүдэлчин Манж нар хүчирхэгжиж Чин улсыг байгуулаад хөрш Хятад, Монгол улсыг эзлэн түрэмгийлэх бодлого явуулж эхэлжээ. Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг Лигдэн хаан, халхын Цогт хун тайж, Ойрдын Галдан бошигт нар идэвхтэй тэмцэж байсан боловч Монголын ноёд эв санаа, эеэ сахин хүчээ нэгтгэж чадахгүй байсныг Манж нар чадамгай ашиглаж 1630-аад онд Өвөр Монголыг, 1758 онд Ойрад Монголыг тус тус эзлэн эрхшээлдээ орууж захирчээ. Манжийн дарангуйллыг эсэргүүцэж Монголчууд удаа дараалан босч тэмцэж байв. Тэдгээр тэмцлийн дотроос хамгийн дорвитой нь Ойрадын Амарсанаа, Халхын Чингүнжав нарын бослого юм. Гэвч Монголчуудын тэмцэл нэгдсэн удирдлагагүй, тархай бутархай байсан учраас амжилт олдоггүй байв. Тэр үед Манж нар Монгол улсыг дэлхийн соёл иргэншлээс олон зуун жилээр тасалж, дарангуйлан мөлжиж байв.

Олноо өргөгдсөн Монгол улс буюу тусгаар тогтнолоо зарласан үе: ХХ зууны Монгол үндэстний дунд харийн дарангуйллаас чөлөөлөгдөх сэргэн мандлын үзэл, хөдөлгөөн өрнөж, улмаар 1911 онд манжийн колоны ноёрхлыг унаган шашин, төр хосолсон хаант засгийн хэлбэрээр төрийн тусгаар тогтнолоо сэргээн тогтоов. Улмаар бүх Монгол туургатан нэгдэх гэсэн авч Хаант Орос улс, хятадын Дундад Иргэн улсын их гүрний түрэмгий бодлогод цохигдон тэрхүү бодлого нь хэрэгжээгүй юм. 1919 онд хятадын Дундад Иргэн улс зэвсгийн хүчээр түрэмгийлэн Монголын тусгаар тогтнолыг устгах гэж оролдож байжээ. Энэ үеэс Монголчуудын дунд улс үндсээ аврах үзэл дахин сэргэжээ. 1911 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залж шашин төрийг хослуулан бариулсан бол 1921 оны хувьсгалаар ч мөн Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарлан, илүү ардчилсан засаглал тогтоосон ач холбогдолтой болжээ. Мөн уг хувьсгалаар нийгмийн ажилд саад тотгор болж байсан феодализм хандлагат ёсыг халсан байна. 1924 онд Монгол улс түүхэндээ анх удаа үндсэн хуультай болж, БН улсаа тунхаглан байсан тэр цаг үеэс хойш даруй 86 жил өнгөрчээ. Жил бүрийн 11-р сарын 26-ны өдрийг улс орон даяар Улс тунхагласны баяр хэмээн ёслон тэмдэглэдэг билээ.

Previous Post

Тэрбээр 59 килограммын жинд тулалдаж, өрсөлдөгчөө яллаа

Next Post

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч бие махбодын онцгой хүнд сорилтыг давж чадсанаа зарлажээ

Related Posts

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА
Онцлох

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

July 5, 2023
Парламентын 13 эмэгтэй гишүүн буюу нөхрөө хуурсан, улсын мөнгөөр сурч зээлээ тэглүүлсэн, нүүрсний хэрэг, хатан ижийд өргөмлөгдөж зайсангаас хүртэл утаа үнэртсэн нь
Онцлох

Парламентын 13 эмэгтэй гишүүн буюу нөхрөө хуурсан, улсын мөнгөөр сурч зээлээ тэглүүлсэн, нүүрсний хэрэг, хатан ижийд өргөмлөгдөж зайсангаас хүртэл утаа үнэртсэн нь

June 8, 2023
Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон: Чөлөөт бөхийн тамирчдыг хүйтэн заалд бэлтгэл хийлгүүлж, мандатын мөнгөөр нь улсын аваргаа зохион байгуулдаг
Онцлох

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон: Чөлөөт бөхийн тамирчдыг хүйтэн заалд бэлтгэл хийлгүүлж, мандатын мөнгөөр нь улсын аваргаа зохион байгуулдаг

June 8, 2023
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дүү Ч.Төгссайхан Колорадод сурахаар 31.102 ам.долларын зээл авсан ч улсдаа эргэж ирээгүйн дээр ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЖЭЭ
Онцлох

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дүү Ч.Төгссайхан Колорадод сурахаар 31.102 ам.долларын зээл авсан ч улсдаа эргэж ирээгүйн дээр ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЖЭЭ

June 7, 2023
БНСУ-ын иргэд Монголын төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхийг эсэргүүцэж эхэлжээ
Онцлох

БНСУ-ын иргэд Монголын төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхийг эсэргүүцэж эхэлжээ

June 7, 2023
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан 46,197 ам.доллараар суралцаж зээлээ тэглүүлжээ
Онцлох

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан 46,197 ам.доллараар суралцаж зээлээ тэглүүлжээ

June 7, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ханш

Хандалттай

  • Мандал сумын Засаг даргын орлогч М  20 настай охин хүчирхийлсэн хэргээр Солонгосын цагдаад шалгагдаж байна

    Мандал сумын Засаг даргын орлогч М 20 настай охин хүчирхийлсэн хэргээр Солонгосын цагдаад шалгагдаж байна

    305 shares
    Share 122 Tweet 76
  • И.Нямгаваа найруулагчийн охид төрийн мөнгөөр Америкт сурсан ч зээлээ төлөөгүйн дээр эх орондоо ч эргэж ирсэнгүй

    305 shares
    Share 122 Tweet 76
  • Петрочайна компани иргэн Ц-г хүч хэрэглэж байгаа ноцтой бичлэг цацагдлаа

    305 shares
    Share 122 Tweet 76
  • БНСУ-ын иргэд Монголын төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхийг эсэргүүцэж эхэлжээ

    305 shares
    Share 122 Tweet 76
  • ШУУРХАЙ: Комедиан Б.Идэр-Одыг интерполоор ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

    380 shares
    Share 152 Tweet 95

© 2022 Tusgaar.mn – All rights reserved.

No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд

© 2022 Tusgaar.mn - All rights reserved.