Эрүүл чийрэг бие бялдар болоод оюун санааны өв тэгш хүмүүжлийн бэлгэ тэмдэг, өөрийгөө ялан дийлэх тэсвэр хатуужлын үлгэр дуурайл болсон “Улаанбаатар марафон-2023“ олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 03-нд болж өнгөрсөн.
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж 2022 онд 29 орны 23,690 хүн оролцсон бол энэ удаа 30 орны 20 мянга гаруй хүн оролцсон гэсэн судалгаа гарчээ.
Харин марафонд оролцогчдын дотроос Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөгийн зүүсэн 07777 бүхий ганган дугаар иргэдийн дургүйг хүргэв. Хэлбэр ихтэй хотын орлогчыг машины дугаар, утасны дугаар мэт марафоны дугаараар хэлбэр хөөлөө хэмээн иргэд цахим орчинд ихэд шүүмжилжээ. Үе үе асуудалд ордог З.Төмөртөмөө даргын иргэддээ барьсан ээлжит бэлэг энэ байлаа.