Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан иргэдийн мэдээлэл цацагдсаныг манай сайт дэлгэрэнгүй мэдээлж буй билээ. Их хэмжээний зээл авч суралцаад эргүүлэн төлөөгүй байгаа иргэдийн дотор төрийн өндөр дээд албан тушаалтнууд олноороо байгаад иргэд одоо ч бухимдсаар байна. Тухайлбал, Бүгд найрамдах Кипр улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа 1997 онд Вашингтоны Элиотын их сургуульд суралцахаар 29,247 ам.долларын зээл авсан боловч эргүүлэн төлөөгүй байна. Түүний зээл төлөх хугацаа 1999-2002 он байсан боловч өдий болтол нэг ч төгрөг төлөөгүй байх юм.
© 2022 Tusgaar.mn – All rights reserved.