Боловсролын Зээлийн сангаас авсан зээлийг төгссөнөөс хойш гурван жилийн дотор эргүүлж төлөх үүрэгтэй. Тэгвэл өнгөрсөн жил АНУ-ын Сан Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар томилогдон ажиллаж буй доктор Эрхэмжамцын Отгонцэцэг Айдоха мужийн Их сургуулийн магистрт суралцахаар 1997 онд 37,684 ам.долларын зээл авснаа одоо болтол эргүүлэн төлөөгүй байна. Сурч мэдсэн зүйлээ улсынхаа хөгжлийн төлөө зориулаарай хэмээн зээл олгосон ч Э.Отгонцэцэг докторын адил хувийн карьераа хөөн улсдаа ч эргэж ирэлгүй тэндээ шингэх хүмүүс олон болжээ.
Түүнийг АНУ-д магистрантурт суралцсан анхны 20 монгол оюутны нэг, 2005 онд санхүүгийн чиглэлээр доктрын зэрэг хамгаалсан анхны монгол хүн гэдгээр олон нийт бахархдаг. Гэвч эрхэм доктор маань улсаас авсан сургалтын зээлээ төлөөгүй яваа нь харамсалтай.