Комедиан Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай шуурхай мэдээ цацагдаж эхэллээ.
Б.Идэр-Одын хувьд өнгөрөгч оны гуравдугаар сарын 30-нд Автрали улс руу гарсан байдаг. “Их Бит” компанийн 25 хувийн хувьцаагаа 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Автрали руу гарахаас өмнөхөн шилжүүлсэн. Түүнийг хил давсны дараа ЭЦА-ны Эдийн засагтай тэмцэх газраас шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагааны хүрээнд зарлан дуудсан ч ирээгүй тухай бид өнгөрөгч гуравдугаар сард мэдээлж байв.