Боловсролын зээлийн сангаар хүүхдүүдээ сургаад зээлээ төлөөгүй дараагийн эрхмээр Урлагийн Гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа найруулагчийн охид болох Н.Сарнай, Н.Лянхуа нар орж байна. Тэд 1998 онд Колумбын кино коллежийн урлаг судлал, найруулагч гэсэн ангид суралцсан байх юм. Нэг жилд нэг айлын хоёр хүүхэд сургалтын төрийн сангийн зээлээр сурч байсан цөөнгүй тохиолдлуудын нэг нь энэ. Энэ талаар О.Болормаа сэтгүүлчийн 1999 онд бичсэн “Сураггүй бологсдыг эх орноосоо урвагчид гэж нэрлэе” гэх нийтлэлд “Нэг хичээлийн жилд нэг өрхөөс суралцахаар явсан Нямгаваагийн Сарнай, Лянхуа нарын сургалтын төлбөр 46,898 ам. доллар” хэмээн дурдсан нь бий. Харин сая ил болсон мэдээллээр Н.Сарнай нь 46,898 ам.доллар зээлсэн бол Н.Лянхуа 9,544 ам.доллар хэмээн зарлагджээ. Энэ мэтээр нэрс болгоныг хөөж үзвэл сонин, содон мэдээлэл гарч ирэх нь. Мөн дарга, даамлын хүүхдүүд татвар төлөчдийн мөнгөөр туйлж ирчихээд, хариуцлагаас хэрхэн мултардгийн жишээ энэ байна.
© 2022 Tusgaar.mn – All rights reserved.