Монголын төрд 30 гаруй жилийг төрийн өндөр албан тушаал хашсаар яваа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын нэр Боловсролын зээлийн сантай холбогджээ. Учир юу гэвэл түүний гэргий Д.Бадамцэцэг 1998 онд Вашингтоны Их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангаас 29,385 ам.долларын зээл авсан ч одоо болтол эргүүлэн төлөөгүй явна. Ц.Мөнх-Оргил гишүүнийг тун чиг боловсролтойн дээр монголын анхны бизнесмэн эмэгтэйчүүдийн нэгтэй гэрлэсэн сүйхээтэй эр хэмээн үнэлдэг. Харамсалтай нь хатагтай Д.Бадамцэцэг татвар төлөгчдийн мөнгөөр түмэнд гайхуулах боловсрол олж авсан ч зээлээ эргүүлэн төлөлгүй таг алга болжээ. Зарим хүмүүс түүнийг MCS Холдинг компанийн толгой компани болох MCS Монголиан хувь эзэмшигч болох 10 хүний нэг хэмээн жиг жуг гэлцдэг. Үнэн ч бай, худал ч бай эрхэм гишүүний гэргий төр түмнээс авсан зээлээ эргүүлэн төлөх л учиртай.
© 2022 Tusgaar.mn – All rights reserved.