Хэрвээ та бизнесийн салбарын хэн нэгэнд өөрийгөө Йелийн их сургууль төгссөн гэж хэлбэл танд хамгийн өндөр цалинг, тав тухтай ажлын байрны хамт санал болгох болно. Гэхдээ тэрхүү үнэлж баршгүй боловсролоо төр болон татвар төлөгчдийн мөнгийг зээлж олж авсан бол анх олгогдсон журмын дагуу заавал эргэн төлөх учиртай. Гэвч Чимидийн Сайнзаяа хатагтайд насаараа хуульч хийсэн аавынхаа нэр нүүрийг бодсон ч улсад тэрхүү мөнгийг эргүүлэн төлөх бодол байхгүй бай бололтой. Тэрээр 1998 онд Йелийн их сургуульд суралцахаар 39,880 ам.доллар зээлсэн ч эргүүлж төлөлгүй 25 жилийг ардаа орхижээ. Тэрбээр одоо төрсөн ах Ч.Батцогт /2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан /, хүргэн ах М.Энхтайван нарын хамт “Агротех-Импекс” ХХК-ийг эзэмшдэг. Мөн “Чимид энд эссошиэйтс” ХХК-ийг дангаараа эзэмшдэг. Хувьдаа хөлжиж, довоо шарлуулж дууссан бол төр түмний мөнгөөр сурсан боловсролын зээлээ төлөх л үүрэгтэй юмсан даа.
© 2022 Tusgaar.mn – All rights reserved.