Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2023 оны 05-р сарын 29-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 25 нэрийн барааны үнэ тогтвортой, 2 нэрийн барааны үнэ буурсан, 9 нэрийн барааны үнэ өссөн гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар үхрийн цул мах зах, худалдааны төвүүдээр нэг кг нь 25,000 төгрөг болж өссөн байна. Үнийн өсөлтийн талаар дуугарч, үг хэлж байгаа гишүүд ордонд алга. Иргэдийн авдаг цалин, тэгтгэвэр, хангамж өдрөөс өдөрт цаас болон хувирч байхад манай гишүүд сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд л санаа зовнин өдөр шөнөгүй хуралдаж байгаа нь харамсалтай.
© 2022 Tusgaar.mn – All rights reserved.