Дагах
TUSGAAR
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд
No Result
View All Result
Tusgaar.mn
No Result
View All Result
Home Онцлох

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон: Чөлөөт бөхийн тамирчдыг хүйтэн заалд бэлтгэл хийлгүүлж, мандатын мөнгөөр нь улсын аваргаа зохион байгуулдаг

admin by admin
June 8, 2023
in Онцлох
0
Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон: Чөлөөт бөхийн тамирчдыг хүйтэн заалд бэлтгэл хийлгүүлж, мандатын мөнгөөр нь улсын аваргаа зохион байгуулдаг
319
SHARES
2.5k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тамирчдын төлөөлөл өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгуулав.

Энэ үеэр чөлөөт бөхийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанд явахдаа бүх зардал мөнгөө өөрсдөө хариуцаж, хувиасаа гаргадаг. Үүнээс гадна тив дэлхийд амжилт гаргаж ирсэн тамирчдадаа ямар ч шагнал урамшуулал өгдөггүй.

Тамирчдын маань зардал, урамшууллын мөнгө чухам хаана ямар дансанд байршдаг, тайлан мэдээлэл бүрхэг. Иймд данс тооцоог шилэн болгож, холбооны үйл ажиллагааг тодорхой болгохыг хүсэж байгаагаа тэд хэллээ.

“Дэлхийн аваргын тэмцээнд оролцох зардлыг тамирчид өөрсдөө гаргадаг”

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон “Манай холбооны үйл ажиллагаа улам доройтож, муудсаар байна. Иймд холбооны үйл ажиллагааг өөрчилж, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсээ сольё.

Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч нь тамирчидтайгаа уялдаа холбоогүй, бараа сүр нь харагддаггүй. Шинэ ерөнхийлөгч ажлаа аваад жил гурван сар өнгөрсөн.

Related articles

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Парламентын 13 эмэгтэй гишүүн буюу нөхрөө хуурсан, улсын мөнгөөр сурч зээлээ тэглүүлсэн, нүүрсний хэрэг, хатан ижийд өргөмлөгдөж зайсангаас хүртэл утаа үнэртсэн нь

Энэ хугацаанд тамирчдаа дэмжих, туслах, бэлтгэл сургуулилалтад хамтрах үйл ажиллагааг ганц удаа ч хийгээгүй.

Түүнчлэн тамирчдын бэлтгэлийг тайван хийлгэх нөхцөл боломжийг холбооноос хангаж өгөх ёстой байтал визийн олон удаагийн асуудал гарч байна. Гадаад руу тэмцээн уралдаанд явах тамирчдыг визэд нь оруулж чадахгүй хохироодог асуудал бий” гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Дотоодын тэмцээний зохион байгуулалт ч муу. Чөлөөт бөхийн тамирчдыг хүйтэн заалд бэлтгэлийг нь хийлгүүлж, тэдний мандатын мөнгөөр улсын аваргаа зохион байгуулдаг. Энэ мэтчилэн нөхцөл байдал удаан үргэлжилж байна.

Өнгөрсөн жил манайх эх орондоо ААШТ-ийг хүлээж авсан. Энэ бүхэнд Чөлөөт бөхийн холбооны төлбөр мөнгөний зарцуулалтын тайлан, мөнгө санхүү ил тод биш. Бидэнд байтугай багш нар, удирдах зөвлөлийн гишүүд ч юу болж байгааг нь мэддэггүй. Мэдээлэл очдоггүй.

Одоогоор манай холбоо 1.4 тэрбум гаруй төгрөгийн өртэй. Үнэнийг хэлэхэд энэ их өрнөөс болоод тамирчдад дэмжлэг туслалцаа үзүүлье гэсэн хүмүүс бараг айгаад зугтдаг. Бидэнд тусалж дэмжье гэж сэтгэл гаргасан хүмүүсийн мөнгө өрөнд суутгагддаг учраас тэр. “Та нарт зориулсан мөнгө нь өмнөх өрийг чинь дараад дуусах юм уу. Тэгэхээр чинь та нарыг дэмжсэн болохгүй биз дээ” гэж манай холбооноос их зайгаа авдаг.

Тэмцээн уралдааны зардал бүр ч хэцүү. Өнгөрсөн жил бүр дэлхийн аваргынхаа замын зардлыг хүмүүсээс гуйж явсан. Таньдаг мэддэг хүмүүс, нутаг усныхнаасаа гуйдаг үзэгдэл нийтлэг болсон.

Тамирчдын эрүүл мэндийг хариуцах ёстой эмч байхгүй. Гадаад, дотоодод тэмцээнд оролцох үед бие өвдвөл дандаа гаднын эмч нарыг барааддаг. Бидний эрүүл мэндийг Чөлөөт бөхийн холбооноос дааж явж чадахгүй байгаа” хэмээн ярилаа.

“Олон улсын тэмцээнд явах болгондоо чөлөөт бөхийн тамирчид ААН, байгууллагуудын үүд хаалгыг сахиад гуйлга гуйгаад явж байна”

Чөлөөт бөхийн дэлхийн аварга Т.Тулга “Дэлхийн дэвжээ, олимпын дэвжээнд тамирчид дор хаяж жил гуй хугацаанд бэлтгэл хийж оролцдог.

Чөлөөт бөхийн сорил тэмцээнийг наймдугаар сард зохион байгуулна гэж байна. Гэтэл есдүгээр сард нь дэлхийн аварга болох гэж байна. Нэг сарын хугацаанд дэлхийн аваргад бэлтгэж ордог түүх байхгүй. Ийм боломжгүй зүйлийг Чөлөөт бөхийн холбооноос яагаад гаргаж байна вэ.

Олон улсын тэмцээнд явах болгондоо чөлөөт бөхийн тамирчид ААН, байгууллагуудын үүд хаалгыг сахиад гуйлга гуйгаад явж байна. Уг нь бол улсаас тавьсан хөрөнгө, санхүү дээр нь манай холбоо өөрөө маркетинг хийгээд тултал дэмжих ёстой шүү дээ” гэв.

Гадаадын тэмцээн уралдаанд оролцоод амжилт гаргаад ирэхээр холбооноос огт шагнал урамшуулал байхгүй. Дэлхийн аваргад эмэгтэй багаараа гуравдугаар байр эзлээд ирэхэд урамшуулал нь холбооны дансанд ороогүй гэсэн. Гэтэл өчигдрийн байдлаар ороод ирчихсэн байсан. Манай холбоо дэлхийн бөхийн холбоонд өртэй учраас тамирчдын амжилт урамшууллын мөнгийг өрөндөө суутгадаг асуудал бий.

Ядаж тэмцээнд явахад нь зардал мөнгөөр туслахгүй юмаа гэхэд амжилт гаргахад нь тамирчдад шагнал урамшуулал өгмөөр байна.

Чөлөөт бөхийн холбоо 60 жилийн ойгоороо шагнаж урамшуулах өргөмжлөл, пайз өгсөн. 2021 оны шинэ жилээр 60 жилийн ой зохион байгуулахад тэдэн төгрөгөөр урамшуулав гэж бичсэн пайз өгөөд одоог хүртэл байхгүй гэж чөлөөт бөхийн тамирчид асуудлаа хэлж байр сууриа илэрхийлэв.

Previous Post

Таксигаар үйлчлүүлэхдээ хамт явсан үеэл ахыг нь хөнөөсөн хэрэгтэнд 20 жилийн хорих ял оноожээ

Next Post

Согтуурсан үедээ 21 настай эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ

Related Posts

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА
Онцлох

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

July 5, 2023
Парламентын 13 эмэгтэй гишүүн буюу нөхрөө хуурсан, улсын мөнгөөр сурч зээлээ тэглүүлсэн, нүүрсний хэрэг, хатан ижийд өргөмлөгдөж зайсангаас хүртэл утаа үнэртсэн нь
Онцлох

Парламентын 13 эмэгтэй гишүүн буюу нөхрөө хуурсан, улсын мөнгөөр сурч зээлээ тэглүүлсэн, нүүрсний хэрэг, хатан ижийд өргөмлөгдөж зайсангаас хүртэл утаа үнэртсэн нь

June 8, 2023
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дүү Ч.Төгссайхан Колорадод сурахаар 31.102 ам.долларын зээл авсан ч улсдаа эргэж ирээгүйн дээр ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЖЭЭ
Онцлох

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дүү Ч.Төгссайхан Колорадод сурахаар 31.102 ам.долларын зээл авсан ч улсдаа эргэж ирээгүйн дээр ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЖЭЭ

June 7, 2023
БНСУ-ын иргэд Монголын төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхийг эсэргүүцэж эхэлжээ
Онцлох

БНСУ-ын иргэд Монголын төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхийг эсэргүүцэж эхэлжээ

June 7, 2023
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан 46,197 ам.доллараар суралцаж зээлээ тэглүүлжээ
Онцлох

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан 46,197 ам.доллараар суралцаж зээлээ тэглүүлжээ

June 7, 2023
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав Америкт суралцахаар зээлсэн 34,708 ам.доллараа ТЭГЛҮҮЛЖЭЭ
Онцлох

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав Америкт суралцахаар зээлсэн 34,708 ам.доллараа ТЭГЛҮҮЛЖЭЭ

June 7, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ханш

Хандалттай

  • Мандал сумын Засаг даргын орлогч М  20 настай охин хүчирхийлсэн хэргээр Солонгосын цагдаад шалгагдаж байна

    Мандал сумын Засаг даргын орлогч М 20 настай охин хүчирхийлсэн хэргээр Солонгосын цагдаад шалгагдаж байна

    305 shares
    Share 122 Tweet 76
  • И.Нямгаваа найруулагчийн охид төрийн мөнгөөр Америкт сурсан ч зээлээ төлөөгүйн дээр эх орондоо ч эргэж ирсэнгүй

    305 shares
    Share 122 Tweet 76
  • Петрочайна компани иргэн Ц-г хүч хэрэглэж байгаа ноцтой бичлэг цацагдлаа

    305 shares
    Share 122 Tweet 76
  • БНСУ-ын иргэд Монголын төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхийг эсэргүүцэж эхэлжээ

    305 shares
    Share 122 Tweet 76
  • ШУУРХАЙ: Комедиан Б.Идэр-Одыг интерполоор ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

    380 shares
    Share 152 Tweet 95

© 2022 Tusgaar.mn – All rights reserved.

No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд

© 2022 Tusgaar.mn - All rights reserved.