Дагах
TUSGAAR
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд
No Result
View All Result
Tusgaar.mn
No Result
View All Result
Home Онцлох

Парламентын 13 эмэгтэй гишүүн буюу нөхрөө хуурсан, улсын мөнгөөр сурч зээлээ тэглүүлсэн, нүүрсний хэрэг, хатан ижийд өргөмлөгдөж зайсангаас хүртэл утаа үнэртсэн нь

admin by admin
June 8, 2023
in Онцлох
0
Парламентын 13 эмэгтэй гишүүн буюу нөхрөө хуурсан, улсын мөнгөөр сурч зээлээ тэглүүлсэн, нүүрсний хэрэг, хатан ижийд өргөмлөгдөж зайсангаас хүртэл утаа үнэртсэн нь
332
SHARES
2.6k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

2020 оны парламентад 13 эмэгтэй гишүүн буюу 63:13 харьцаатай хамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдсон билээ.

Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам,  Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон АН-аас С.Одонтуяа, А.Адьяасүрэн нар сонгогдсон билээ. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн 17%-ийг эмэгтэй гишүүд эзлэж буй. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдгээр эмэгтэй гишүүд улс эх орныхоо төлөө биш юм аа гэхэд сонгогдсон тойрогтоо юу хийв?

Юуны өмнө хамгийн дуулиантай эмэгтэй гишүүдтэй парламент байлаа. Энэ дөрвөн жилд Д.Сарангэрэл гишүүн гурван ч сайдын албыг хашиж бүр төрийн “хатан эрдэнэ”-ээр өргөмжлөгдсөн. “Сонгдо сөрөг” гэдэг ковидын үеийг та санаж буй заа. Нэг хүнийг найман саяар эмчилснийг нь ч санаж байгаа байх. Гэхдээ манай сайд суудлаасаа буусан ч гандан буурсангүй. Түүнд төр эгээ л дааж давшгүй өртэй мэт алдаа гаргасан ч өөр нэг салбарын сайд болгосон. Өчнөөн хүүхэд цаг бусаар өнгөрч эмэгтэйчүүд эр нөхрийнхөө гарт, харийн хүний гарт амиа алдаж байхад манай хатан ижий чимээгүй л байлаа. Дараагийнх нь манай П.Анужин хатагтай. Херо Б.Баатартай амрагийн харилцаатай гэж улс даяар цуурч, тэр нь баталгаажсан ч эрхэм хатагтай манай төрийн сэнтийд заларч л орхисон юм даа. Чуулганы танхимд тогос мэт эрхэмсэг суудаг эрхэм гишүүн төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны талаар нарийн зааж хувцасны хээг хүртэл тааруулах хэрэгтэй хэмээн зааварчилсан. Удаах нь жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд хөдөө орон нутгийн ариун цэврийн хэрэглэл, “нүхэн жорлон”-г халах талаар нэлээн дорвитой дуугарсан. Тэрбээр бүр бүх дотуур байрыг халуун ус, боловсон жорлонтой болгоно хэмээн ам гарсан удаатай. Ямартай ч тун гэгээлэг гишүүн. Эмэгтэй гишүүдийн долоо нь хэвлэл мэдээллийн салбараас гаралтай гэдгийг та бүхэн мэдэх үү. Тэдний нэг бол нэвтрүүлэгчээс эрхэм дээд гишүүн болсон Б.Жаргалмаа. Тун саяхан сонгогдсон тойргийнхоо иргэд, зах талбайгаар зочилж сонгогчдынхоо уур унтууцлыг барж орхисон. Арга ч үгүй дээ, 2024 оны сонгууль хаяанд байна шүү дээ. Түүний санаачилсан “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” архины гоё ганган баглаа боодлыг солихоос эхлэнэ гэхэд олон ч хүн гайхширсан даа. Өрсөлдөх чадварын индексээр сүүл мушгидаг Дундговь аймгаас Болорцомын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэг сонгогдсон. Тэтгэвэр тэтгэмжийг төрөөс олгож буй “дэм” гэж хэлээд олон нийтэд нэлээн л баалуулсан. Энэ мэтээр харахад манай төрийн түшээ болсон эмэгтэй гишүүд үг хэлний алдаа ихтэйн дээр хашиж буй албынхаа учир утга, чухал агуулгыг төдийлөн мэддэггүй бололтой. Энэ бүхний тод жишээ бол “зайсанд хүртэл утаа үнэртэж байна” хэмээх алдарт үгээ хэлсэн М.Оюунчимэг гишүүн. Түүнийг сонгогчид нь ард түмэндээ биш ар гэртээ нэлээн ээлтэй гишүүн гэлцдэг. Учир нь 26 настай хүүгээ ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилсон гэх хэрэгт ч унаад амжсан. Ер нь л хөдлөх бүртээ сонгогчдынхоо хараанд нэлээд эвгүй тусчихдаг хүн дээ. УИХ-ын хамгийн баян эмэгтэй гишүүн гэгддэг “Сөүл” группээр олон жил овоглогдсон Д.Өнөрболор гишүүн 15 тэрбумаар үнэлэгдэх наймын найман орон сууцтай нэгэн. Төдий хэмжээний хөрөнгөтэй нэгэн төрд ороод ард түмний төлөө юм хийх болов уу гэсэн “алган дээр тавих юм алга” л байна даа, хөөрхий. Х.Булгантуяа гишүүнийг амжилтын цахилгаан шатанд суусан гэлцдэг. Сангийн дэд сайд, МАН-ын бүлгийн дэд дарга, “Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч гээд гурван ч давхар дээлтэй түүнийг МАН-ын ирээдүйн эмэгтэй лидер гэлцдэг. Эгч нь МАН-аас, дүү нь АН-аас гишүүн болсон анхны тохиолдол бол “Мон Уран”-ы Б.Наранхүү болон түүний эгч Б.Саранчимэг нар. Б.Саранчимэг гишүүний нэр байсгээд л төрийн зээл данстай холбогддог. Тун саяхан задарсан Боловсролын зээлийн санд түүний нэр байхын дээр төрийн мөнгөөр гадаадад сураад зээлээ тэглүүлчихсэн байх юм. Мөн ч овсгоо сүйхээтэй гэр бүл шүү. Эдэн дундаа хамгийн дуулиантай нь Ч.Ундрам гишүүн. Тэрээр эмэгтэй гишүүдийн хамт жендерийн тухай хууль, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилсан ч тун удалгүй архидан согтуурдаг, хүүхдээ зоддог, нөхрөө хуурдаг гэсэн мэдээ сошиалаар тарав. Гаднаа сувд мэт эрхэмсэг харагддаг гишүүний хэд хэдэн бичлэг ч тарсан билээ. Гэсэн ч өдгөө эрхэм дээд төрийн сэнтийд залран чуулганы танхимаас үг хэлсээр. Нэг бодлын төрийн суудал ичих булчирхайг үгүй хийдэг бололтой. Аймагт А.Адъяасүрэн ирлээ гэх сүржин уриан дор нэгэн эмэгтэй гишүүн болсон. Нүүрс тээврийн салбарт ажилладаг байсан гэх хатагтай маань 40 их наядын нүүрсний хэрэгт нэр нь нэлээн дээгүүр бичигдсэн шүү. Зөвхөн үүнээс л гэхэд аймагт ирсэн А.Адъяасүрэн гишүүнд сонгогчид нь гомдож буй биз. Нөхөрсөг зангаараа алдартай С.Одонтуяа гишүүн эдэн дундаа нэлээн хашир туршлагатай улс төрч. Гэвч түүнд ч бас төр түмнийхээ төлөө хийсэн гялайж гялтайх зүйл алга даа. Хамгийн боловсролтой гэгддэг Ц.Мөнхцэцэг гишүүний тухай өнгөрсөн хугацаанд есөн хууль санаачилжээ. За, тэгээд сонгууль ч ойртлоо. Эрхэм сонгогчид минь энэ удаагийн сонголт тань мэргэн байх буй, заа.

Related articles

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон: Чөлөөт бөхийн тамирчдыг хүйтэн заалд бэлтгэл хийлгүүлж, мандатын мөнгөөр нь улсын аваргаа зохион байгуулдаг

Previous Post

Согтуурсан үедээ 21 настай эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ

Next Post

Амайг НЭГ ЖИЛ ТАВАН САР хорихоор боллоо

Related Posts

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА
Онцлох

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 40 ОРЧИМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХ АНГИД СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

July 5, 2023
Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон: Чөлөөт бөхийн тамирчдыг хүйтэн заалд бэлтгэл хийлгүүлж, мандатын мөнгөөр нь улсын аваргаа зохион байгуулдаг
Онцлох

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон: Чөлөөт бөхийн тамирчдыг хүйтэн заалд бэлтгэл хийлгүүлж, мандатын мөнгөөр нь улсын аваргаа зохион байгуулдаг

June 8, 2023
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дүү Ч.Төгссайхан Колорадод сурахаар 31.102 ам.долларын зээл авсан ч улсдаа эргэж ирээгүйн дээр ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЖЭЭ
Онцлох

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дүү Ч.Төгссайхан Колорадод сурахаар 31.102 ам.долларын зээл авсан ч улсдаа эргэж ирээгүйн дээр ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЖЭЭ

June 7, 2023
БНСУ-ын иргэд Монголын төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхийг эсэргүүцэж эхэлжээ
Онцлох

БНСУ-ын иргэд Монголын төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхийг эсэргүүцэж эхэлжээ

June 7, 2023
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан 46,197 ам.доллараар суралцаж зээлээ тэглүүлжээ
Онцлох

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан 46,197 ам.доллараар суралцаж зээлээ тэглүүлжээ

June 7, 2023
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав Америкт суралцахаар зээлсэн 34,708 ам.доллараа ТЭГЛҮҮЛЖЭЭ
Онцлох

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав Америкт суралцахаар зээлсэн 34,708 ам.доллараа ТЭГЛҮҮЛЖЭЭ

June 7, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ханш

Хандалттай

  • Мандал сумын Засаг даргын орлогч М  20 настай охин хүчирхийлсэн хэргээр Солонгосын цагдаад шалгагдаж байна

    Мандал сумын Засаг даргын орлогч М 20 настай охин хүчирхийлсэн хэргээр Солонгосын цагдаад шалгагдаж байна

    305 shares
    Share 122 Tweet 76
  • И.Нямгаваа найруулагчийн охид төрийн мөнгөөр Америкт сурсан ч зээлээ төлөөгүйн дээр эх орондоо ч эргэж ирсэнгүй

    305 shares
    Share 122 Tweet 76
  • Петрочайна компани иргэн Ц-г хүч хэрэглэж байгаа ноцтой бичлэг цацагдлаа

    305 shares
    Share 122 Tweet 76
  • БНСУ-ын иргэд Монголын төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхийг эсэргүүцэж эхэлжээ

    305 shares
    Share 122 Tweet 76
  • ШУУРХАЙ: Комедиан Б.Идэр-Одыг интерполоор ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

    380 shares
    Share 152 Tweet 95

© 2022 Tusgaar.mn – All rights reserved.

No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ашигт малтмал
  • Эрүүл мэнд

© 2022 Tusgaar.mn - All rights reserved.