Путины мэдэгдэл: 24.06.2023.
Путин мэдэгдэлдээ 1917 оны иргэний дайныг дурьдаад Орос орон ямар их гарз хохирол амсаж байсныг сануулав.
Пригожины хувьд цэвэр эх орноосоо урвасан үйлдэл, террор хийх оролдлого, улс төрийн эргэлт хийх оролдлого хийлээ гэж албан ёсоор зарлав.
Хүнд хэцүү үед эх орноосоо урвасан хүнд өршөөл байхгүй гэв. Вагнерийн цэргүүд эх орныхоо төлөө зүтгэж Украины олон хотыг чөлөөлж амиа алдсан, харамсалтай нь Пригожин энэ хүмүүсийн үнэ цэнийг үгүй хийв гэв. Төрийн эсрэг босох ородлого хийнэ гэдэг эх орныхоо эсрэг боссоноос ялгаагүй гэв… Е.Пригожин БХ-ын орлогч сайд РФ Ю.Евкуров, Жанжин штабын орлогч дарга В.Алексеев нартай ярьсан бичлэг сүлжээнд тавигдав.
Пригожин: Бид Жанжин Штабын дарга (Герасимов), Шойгу хоёрыг авах гэж наашаа ирсэн…
Пригожин: Тэднийг иртэл бид энд байна. Ростов хотыг бүслэн хааж, Москва руу явна…
Харин В.Путин: “Цэргийн үймээн зохион байгуулж, бэлтгэсэн бүх хүмүүс, дайчин нөхдийнхөө өөдөөс буу чиглүүлсэн тэр хүмүүс Эх орноосоо урваж байгаа бөгөөд тэд үүнийхээ хариуцлагыг хүлээнэ” гэж дүгнэжээ.
© 2022 Tusgaar.mn – All rights reserved.